Улсын хэмжээнд халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.13-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14987 хүнд PCR шинжилгээг хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Цэргийн төв эмнэлэгийн сувилагчаас халдвар илэрлээ. Харин Сэлэнгэ/208/, Дорноговь /31/, Орхон /25/, Дархан-Уул /45/, Архангай /3/, Говьсүмбэр /4/, аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.